Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хүүхэд хүчирхийлсэн этгээд насан туршдаа хүүхэдтэй холбоотой ажил хийхгүй

Швейцарьт бэлгийн хүчирхийлэлд нэр холбогдсон хүнийг хүүхэдтэй холбоотой ажил хийхийг насаар нь хориглож байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхэд хүчирхийлсэн этгээд насан туршдаа хүүхэдтэй холбоотой ажил хийхгүй
Хүүхэд хүчирхийлсэн этгээд насан туршдаа хүүхэдтэй холбоотой ажил хийхгүй. Зураг: МҮОНРТ

Швейцарьт бэлгийн хүчирхийлэлд нэр холбогдсон хүнийг хүүхэдтэй холбоотой ажил хийхийг насаар нь хориглож байна. Энэ тухай тусгасан хууль ирэх 2019 оны эхнээс хэрэгжиж, хүүхэд хүчирхийлсэн этгээдийг шүүхээс насан туршид нь хүүхэдтэй холбоотой ажил хийхийг нь хориглох юм.

Хуульд бэлгийн хүчирхийлэлд өртөж болзошгүй эмзэг хүмүүсийн талаар мөн заасан байна. Энэ төрлийн хүмүүсийн тоонд багтаж байгаа хүчирхийлэлд өртөж болзошгүй өвчтэй хүмүүстэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон хүнийг хүүхэдтэй холбоотой ажил хийхийг нь мөн хориглоно.

Мөн хуулийн хүрээнд бэлгийн дарамтыг гэмт хэргийн жагсаалтад оруулжээ. 2014 онд явуулсан санал асуулгаар ард иргэд энэ арга хэмжээг дэмжсэн байна.

Хуваалцах