Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй
18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протез бие эрхтэнд нь таарахгүй болсон тухай бүрд зардлыг олгоно
Мэдээллийн алба

Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй.Хүүхдийн мөнгөн тэтгэмж:Монгол Улсын 0-18 насны хүүхдэд сар бүр 100.000 төгрөг
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэвэр:16 хүртэлх насны байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэвэрт сар бүр 397.500 төгрөг
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр:Тэжээгч нь нас барсан өрх1-2 хүүхэдтэй бол сар бүр 397.500 төгрөг3-4 хүүхэдтэй бол сар бүр 596.250 төгрөг5-аас дээш хүүхэдтэй бол сар бүр 795.000 төгрөг
Цаатан өрхийн хүүхдийн дэмжлэг:Цаатан өрхийн хүүхдийн дэмжлэгт сар бүр 244.450 төгрөг
Хүнсний дэмжлэг:Хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай өрхийн хүүхдэд сар бүр 8.000 төгрөг
Бусад дэмжлэг:Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дотоодын рашаан сувилалд сувилуулсан зардлыг 100 хувь хөнгөлнө.
18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протез бие эрхтэнд нь таарахгүй болсон тухай бүрт зардлыг олгоно гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.


















