Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Нийгэм

Хүүхэд, залуучууд өөрсдийн ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлийнхөө тухай бичиж, хэлэлцүүллээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхэд, залуучууд өөрсдийн ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлийнхөө тухай бичиж, хэлэлцүүллээ
Хүүхэд, залуучууд өөрсдийн ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлийнхөө тухай бичиж, хэлэлцүүллээ. Зураг: МҮОНРТ

Боловсролын ерөнхий газар, Тотал Дистрибюшин ХХК, Диф клуб ТББ, Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн хамт олон хамтран сонсголын бэрхшээлтэй хүүхэд, залуусын хүсэл мөрөөдөл, үзэл бодол, бүтээлч санааг дэмжих, асуудал шийдвэрлэх ур чадвар, сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Миний мөрөөдөл” сэдэвт эсээ бичлэг, төслийн уралдааныг 6 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Эсээ бичлэг, төслийн уралдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн сонсголын бэрхшээлтэй 13-16 насны хүүхдүүд эсээ бичлэгийн төрлөөр, 17-21 насны оюутан, залуучууд төсөл бичих төрлөөр оролцсон.

Төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн 102 суралцагч оролцож, хоёр үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд хоёрдугаар шатанд насны ангилал тус бүрд 5 эсээ, 10 төслийг өөрсдөө танилцуулан хэлэлцүүлж, шагналт байрыг шалгарууллаа.

Эсээ бичлэгийн 13-16 насны ангилалд:

1 дүгээр байр: Г.Ганхүслэн

2 дугаар байр: М.Ариунцэцэг

3 дугаар байр: Б.Энх-Эрдэнэ

Тусгай байр: Н.Түвшинбаяр

Тусгай байр: Э.Урангоо

Төсөл бичих 17-21 насны ангилалд:

1 дүгээр байр: “Суръя, хуваалцъя, бүтээе, түгээе” — Д.Энхсаран, Б.Энэрэл, Х.Энхсаран, Ү.Эрдэнэчимэг

2 дугаар байр: “Охидын ертөнц” — Д.Энхмэнд

3 дугаар байр: “Бид хамтдаа хүчтэй” — Б.Амин-Эрдэнэ тус тус шалгарлаа.

Тус шалгарсан төслийг цаашид амжилттай хэрэгжүүлж, бодитой ажил болоход зохион байгуулагч, хамтрагч байгууллагуудын зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.

Уралдааны явцад оролцогчид урам зориг, мөрөөдөлдөө хүрэх шаргуу хөдөлмөрч чанарыг бие биедээ үлгэрлэж, суралцаж байсан давуу талтай байлаа.

Тус үйл ажиллагааг санаачлан жил бүр шинэлэг, бүтээлч байдлаар зохион байгуулж, байгууллага, хамт олноороо бусдын ялгаатай байдлыг ойлгон, хүндэтгэн, дэмжиж, сонсголын бэрхшээлтэй иргэд, залуучуудыг ажлын байраар ханган, эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэхэд түүчээлэн ажиллаж буй “Тотал Дистрибюшин ХХК”-ийн хамт олондоо талархал илэрхийлье.

Хуваалцах