Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхэд, залуучуудын “Ухаалаг ном” бүтээх тэмцээн дүнгээ гаргалаа

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран хүүхдэд зориулсан монгол хэл дээрх боловсролын контентыг нэмэгдүүлэх, интернэтийн зөв хэрэглээг бий болгох, цахим боловсрол олгох зорилгоор анх удаа зохион байгуулагдсан "Ухаалаг ном" бүтээх тэмцээнд 16 баг о

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхэд, залуучуудын “Ухаалаг ном” бүтээх тэмцээн дүнгээ гаргалаа
Хүүхэд, залуучуудын “Ухаалаг ном” бүтээх тэмцээн дүнгээ гаргалаа. Зураг: МҮОНРТ

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран хүүхдэд зориулсан монгол хэл дээрх боловсролын контентыг нэмэгдүүлэх, интернэтийн зөв хэрэглээг бий болгох, цахим боловсрол олгох зорилгоор анх удаа зохион байгуулагдсан "Ухаалаг ном" бүтээх тэмцээнд 16 баг оролцож, шилдэг бүтээлээ тодрууллаа. Тэмцээний шилдэг бүтээл бүхий багаар Дархан-Уул аймгийн Дархан 26 дугаарын сургуулийн Ц.Батсүрэн багштай “E-KIDS” баг тодорч, 2015 оны 11 дүгээр сарын 10-нд шагналаа гардан авчээ.
Манай улсад интернэт хэрэглээний түвшин нэмэгдэж, залуу үеийнхэн мэдээллийн технологийг ихэд сонирхох болсон байна. Интернэт орчинд монгол хэл дээр бэлтгэгдсэн, хүүхдэд зориулсан сургалтын материал дутмаг байгаагаас хүүхэд, залуучууд интернэтийг цаг нөгцөөх, зугаацах байдлаар ашиглаж байгааг бууруулах үүднээс тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.

Хуваалцах