Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүүхэд-Замын хөдөлгөөн” сургалтын тоглоомын талбайтай болжээ

Дорнод аймгийн цагдаагийн газрын гаднах талбайд “Хүүхэд-Замын хөдөлгөөн” сургалтын тоглоомын талбайг байгуулжээ. Тус хүүхдийн сургалтын талбай Хэрлэн сумын орон нутгийн хөгжлийн сангийн 66 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүүхэд-Замын хөдөлгөөн” сургалтын тоглоомын талбайтай болжээ
“Хүүхэд-Замын хөдөлгөөн” сургалтын тоглоомын талбайтай болжээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн цагдаагийн газрын гаднах талбайд “Хүүхэд-Замын хөдөлгөөн” сургалтын тоглоомын талбайг байгуулжээ. Тус хүүхдийн сургалтын талбай Хэрлэн сумын орон нутгийн хөгжлийн сангийн 66 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдсэн байна.

Хүүхэд замын хөдөлгөөний дүрэмд суралцахад анхан шатны мэдлэг олгох сургалтын талбай болсон гэж мэргэжлийн хүмүүс дүгнэжээ. Зам тээврийн осолд орж байгаа хүүхдүүдийн 60-аас илүү хувь нь замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүйгээс анхан шатны мэдэгдэхүүнгүйгээс осолд өртдөг судалгаа бий.

Харин Дорнод аймаг Хэрлэн сумын хүүхдүүд замын хөдөлгөөний анхан шатны сургалтыг орчинд нь эзэмших боломжтой болжээ гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн хэлтэсээс мэдээллээ.

Түлхүүр үг:“Хүүхэд-Замын хөдөлгөөн” сургалтын тоглоомын талбайтай болжээ
Хуваалцах