Хүүхэдтэйгээ хамт ном унших нь тэднийг номонд хайртай болгодог
Хүүхэд номонд дургүй болох үндсэн шалтгаануудын нэг нь ээж, аавууд өөрсдөө байдаг гэдгийг мэргэжлийн байгууллагууд судалгаагаараа гаргажээ. Тодруулбал, хүүхдэдээ ном авч өгдөг эцэг эх, хүүхдэдээ ном авч өгөөд хамт уншдаг эцэг эхчүүдийн дунд салбарын мэргэжилтнүүд судалгаа хийсэн байна. Судалгаагаар
Мэдээллийн алба

Хүүхэд номонд дургүй болох үндсэн шалтгаануудын нэг нь ээж, аавууд өөрсдөө байдаг гэдгийг мэргэжлийн байгууллагууд судалгаагаараа гаргажээ. Тодруулбал, хүүхдэдээ ном авч өгдөг эцэг эх, хүүхдэдээ ном авч өгөөд хамт уншдаг эцэг эхчүүдийн дунд салбарын мэргэжилтнүүд судалгаа хийсэн байна. Судалгаагаар авч өгсөн номоо хүүхэдтэйгээ хамт уншдаг гэр бүлийн хүүхдүүд номонд дуртай, номондоо хайр гамтай ханддагийг нотложээ.
Тиймээс БШУЯ, НҮБ-ын хүүхдийн сан, Боловсролын давалгаа ТББ-ууд хамтран бага насны хүүхдэд ямар ном сонгох вэ?, хүүхдэдээ номыг яаж уншиж өгөх талаар эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх сургагч багш нарыг бэлдэх "Хамтдаа уншъя" сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Өнөөдрийн сургалтад аймаг, нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүд мөн сургууль, цэцэрлэгийн арга зүйч багш нар хамрагдаж байна.
Энэ асуудлаар БШУЯ-ны сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Б.Гантулгаас тодруулснаа хүргэж байна.


















