Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Хүүхэлдэйн театр "Миний хөөрхөн шүдний аялал" жүжгээр “хөшгөө нээнэ”

4-13 насны хүүхэд үзэхэд тохиромжтой “Миний хөөрхөн шүдний аялал" хүүхэлдэйн жүжгийн найруулагчаар М.Ариунтуяа, ерөнхий продюсероор М.Отгончимэг, зураачаар С.Энх-Од, хөгжмийн зохиолчоор С.Батболд нарын уран бүтээлч ажиллажээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхэлдэйн театр "Миний хөөрхөн шүдний аялал" жүжгээр “хөшгөө нээнэ”
Хүүхэлдэйн театр "Миний хөөрхөн шүдний аялал" жүжгээр “хөшгөө нээнэ”. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хүүхэлдэйн театр шинэ уран бүтээлээрээ “хөшгөө нээх”-ээр болжээ. Тодруулбал, Хүүхэлдэйн театр, “Гүүд нэйборс” олон улсын төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй "Миний хөөрхөн шүдний аялал" төслийн хүрээнд Н.Мандалын зохиол "Миний хөөрхөн шүдний аялал" хүүхэлдэйн жүжгийг энэ сарын 25, 26, 27-нд 11:00, 13:00, 15:00 цагт хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд тоглох юм байна.

Ташрамд дуулгахад, 4-13 насны хүүхэд үзэхэд тохиромжтой “Миний хөөрхөн шүдний аялал" хүүхэлдэйн жүжгийн найруулагчаар М.Ариунтуяа, ерөнхий продюсероор М.Отгончимэг, зураачаар С.Энх-Од, хөгжмийн зохиолчоор С.Батболд нарын уран бүтээлч ажиллажээ.

Хуваалцах