Хүүхэлдэйн театрын энэ сарын тоглолтын хуваарь гарчээ
Тодруулбал, Энэ сарын 6-17-нийг дуустал “Гэрэлт бяцхан цох нарыг аварсан үлгэр”, “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр”, жүжиг тоглогдох бол үргэлжлэн “Монгол Ардын суут”, “Чоно ба долоон ишиг”, “Том хамарт одой”, “Алтан залаат азарган тахиа” зэрэг хүүхдийн жүжгүүд тоглогдох ажээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын хүүхэлдэйн театр бяцхан үзэгчдээ зориулсан уран бүтээлээ эхлүүлж, тоглолтын хуваариа гаргасан байна.
Тодруулбал, Энэ сарын 6-17-нийг дуустал “Гэрэлт бяцхан цох нарыг аварсан үлгэр”, “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр”, жүжиг тоглогдох бол үргэлжлэн “Монгол Ардын суут”, “Чоно ба долоон ишиг”, “Том хамарт одой”, “Алтан залаат азарган тахиа” зэрэг хүүхдийн жүжгүүд тоглогдох ажээ.
Түүнчлэн хүүхэлдэйн театрт уран бүтээл үзэхээр ирсэн хүүхэд багачуудын эцэг эхчүүдэд хүүхдийнхээ нас, сэтгэхүйд тохирсон үзвэрийг сонгон үйлчлүүлэх, тасалбар захиалсан үзэгчид тоглолт эхлэхээс 30 минутын өмнө хүрэлцэн ирж суудлаа эзлэх, үзвэрийн танхимд ус, ундаа, идэх зүйл оруулахгүй болох зэрэг зөвлөмж хүргэж байна.


















