Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль бус ан агнуурын гэмт хэрэг буурахгүй байна

Зөвшөөрөлгүй ан амьтан агнах, түүний эд эрхтэнийг худалдан борлуулах гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль бус ан агнуурын гэмт хэрэг буурахгүй байна
Хууль бус ан агнуурын гэмт хэрэг буурахгүй байна. Зураг: МҮОНРТ

Зөвшөөрөлгүй ан амьтан агнах, түүний эд эрхтэнийг худалдан борлуулах гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Тодруулбал, Хөвсгөл аймагт хууль бусаар халиун буга агнасан, зургаан ширхэг ирвэсийн арьс хилээр гаргах гэж оролдсон зэрэг 60 гаруй хууль бус ангийн хэрэг бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэргийн цаана захиалагч байгаа учраас гэмт хэрэг буурахгүй байна гэж албаныхан хэллээ. Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч н.Болорсолонго ингэж ярилаа.

Mongolian National Radio · Хууль бус ан агнуурын гэмт хэрэг буурахгүй байна

Түүнчлэн Байгаль орчин аялал жуулчлалын яам тусгай хамгаалалттай газрын хүрээг тэлэх, сүүлийн үеийн техник технологийг гэмт хэргийн илрүүлэлтэд ашиглахаар ажиллаж байна. Хүрээлэн буй орчны эсрэг бүхий л гэмт хэргийг таслан зогсооход иргэн бүрийн оролцоо чухал байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд н.Батбаяр хэллээ.

Mongolian National Radio · Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд н.Батбаяр

Эрүүгийн хуульд нэн ховор ан амьтан агнах, түүний эд эрхтэнийг худалдах болон худалдаж авсан бол 5-40 сая төгрөгөөр торгох, эсхүл 5-8 жилийн хорих ял онооно гэж заажээ. Иймд гэмт этгээдийг сэдэлжүүлж зэрлэг ан амьтны эд эрхтэн худалдаж авахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Хуваалцах