Хууль бус ан хийсэн иргэнийг саатуулжээ
Хэнтий аймгийн цагдаагийн албан хаагчид хууль бусаар ан хийсэн гэмт хэргийг илрүүлсэн байна.
MМ
Moнголын мэдээ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Хэнтий аймгийн цагдаагийн албан хаагчид хууль бусаар ан хийсэн гэмт хэргийг илрүүлсэн байна. Тус аймгийн Биндэр сумын иргэн Ж нь хууль бусаар зэрлэг гахай, буга, загас агнаж эд эрхтэнийг нь бусдад худалдаалсан байна. Тэрбээр байгаль экологид 30 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Б.Төгсжаргал хэллээ.
Хуваалцах


















