Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль бус мөрийтэй тоглоом тоглож байсан этгээдүүдийг илрүүлэв

иргэн Т нэр бүхий 13 иргэний дунд хууль бус мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулж Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, хорио цээр хязгаарлалтын дэглэм зөрчсөн үйлдлийг илрүүлэн таслан зогсоожээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль бус мөрийтэй тоглоом тоглож байсан этгээдүүдийг илрүүлэв
Хууль бус мөрийтэй тоглоом тоглож байсан этгээдүүдийг илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид “Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулаад байна” гэсэн дуудлага мэдээлэл хүлээн авч шалгалтын ажиллагаа явуулжээ.

Тодруулбал, энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Эрдэнэтолгойн дугаар тоотод иргэн Т нэр бүхий 13 иргэний дунд хууль бус мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулж Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, хорио цээр хязгаарлалтын дэглэм зөрчсөн үйлдлийг илрүүлэн таслан зогсоожээ. Түүнчлэн дээрх этгээдүүдийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Дээрх хэрэгтэй холбогдуулан коронавируст цар тахлын үед иргэдийг иргэний үүргээ биелүүлж, хариуцлагатай байж, Улс, нийслэл, дүүргийн Онцгой комиссоос гаргасан заавар зөвлөмжийг дагаж мөрдөн, тусгай чиг үүргийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг холбогдох байгууллагаас уриаллаа.

Хуваалцах