Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэг Баянзүрх дүүрэгт дахин гарлаа

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн дугаар тоотод иргэн Т, Ж нар бүлэглэн нэр бүхий 10 иргэний дунд хууль бус автомат мөрийтэй тоглоомын гурван ширхэг ширээ ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэг Баянзүрх дүүрэгт дахин гарлаа
Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэг Баянзүрх дүүрэгт дахин гарлаа. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Эрдэнэтолгойн дугаар тоотод иргэн Т нэр бүхий 13 иргэний дунд хууль бус мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулж Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, хорио цээр хязгаарлалтын дэглэм зөрчсөн үйлдлийг илрүүлэн таслан зогсоосон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Үүнээс гадна цагдаагийн алба хаагчид өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн дугаар тоотод иргэн Т, Ж нар бүлэглэн нэр бүхий 10 иргэний дунд хууль бус автомат мөрийтэй тоглоомын гурван ширхэг ширээ ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлжээ.

Ийн дээрх гэмт үйлдлийг таслан зогсоож Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс материалжуулан шалгаж байна.

Хуваалцах