Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Хууль бусаар алт олборлож байсныг илрүүллээ

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт хууль бусаар алт олборлож байгаа талаарх дуудлага мэдээллийг энэ сарын 4-нд буюу өчигдөр хүлээн авч шалгажээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль бусаар алт олборлож байсныг илрүүллээ
Хууль бусаар алт олборлож байсныг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн алба хаагчид хууль бусаар алт олборлож байсан хэргийг илрүүллээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллага Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт хууль бусаар алт олборлож байгаа талаарх дуудлага мэдээллийг энэ сарын 4-нд буюу өчигдөр хүлээн авч шалгажээ.

Ийн Дархан-Уул аймгийн иргэн 35 настай Б гэгч эрэгтэй том оврын экскаватор ашиглан хоёр нүх ухаж, хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлсэн бөгөөд уг хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.

Хуваалцах