Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг таслан зогсоолоо

байгаль орчинд хохирол учруулсан 19 иргэний үйлдлийг Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид таслан зогсоож, коронавирусний түргэвчилсэн шинжилгээнд хамруулан гомдол мэдээллийн бүртгэлд оруулан шалгаж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг таслан зогсоолоо
Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг таслан зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Булган аймгийн Дашинчилэн сум Доргонт багийн нутагт гар аргаар ашигт малтмал эрж хайх зорилгоор хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль орчинд хохирол учруулсан 19 иргэний үйлдлийг Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид таслан зогсоож, коронавирусний түргэвчилсэн шинжилгээнд хамруулан гомдол мэдээллийн бүртгэлд оруулан шалгаж байна.

Түүнчлэн дээрх нутаг дэвсгэрт “COVID-19” цар тахлын үед иргэдийн бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор орон нутгийн өөрөө удирдах байгууллагатай хамтран байнгын постыг ажиллуулж эхэлжээ.

Хуваалцах