Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль бусаар ашигт малтмал олборлосон иргэдийг илрүүлэв

гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлогч(нинжа) гурван бүлэг 14 иргэн, Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт Их алт гэх газарт иргэн Д зөвшөөрөлгүйгээр гурван экскаватороор хөрс хуулалтын ажил хийж байсныг таслан зогсоож, материалжуулан шалгаж Бугант тосгоны цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгс

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль бусаар ашигт малтмал олборлосон иргэдийг илрүүлэв
Хууль бусаар ашигт малтмал олборлосон иргэдийг илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсэг Засгийн газрын 2019 оны наймдугаар сарын 21-ний өдрийн тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт гэнэтийн хяналт шалгалт хийжээ.

Уг шалгалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн ерөө сумын II баг Ялбаг гэх газарт гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлогч(нинжа) гурван бүлэг 14 иргэн, Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт Их алт гэх газарт иргэн Д зөвшөөрөлгүйгээр гурван экскаватороор хөрс хуулалтын ажил хийж байсныг таслан зогсоож, материалжуулан шалгаж Бугант тосгоны цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна.

Хуваалцах