Хууль бусаар чонын арьс тээвэрлэж явсан хятад иргэнийг саатуулав
Улаанбаатар- Бээжин чиглэлийн онгоцоор 17 чонын арьс хууль бусаар авч гарах гэж байсан хятад улсын иргэнийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын ажилтнууд өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр илрүүлсэн байна.
Мэдээллийн алба

Улаанбаатар- Бээжин чиглэлийн онгоцоор 17 чонын арьс хууль бусаар авч гарах гэж байсан хятад улсын иргэнийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын ажилтнууд өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр илрүүлсэн байна. Тус зөрчлийг рентген аппарат ашиглан илрүүлсэн бөгөөд зөрчил гаргасан этгээдийг саатуулан шалгаж байгаа ажээ.


















