Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль бусаар жонш олборлож байсан үйлдлийг таслан зогсоолоо

Иргэд та бүхэн аливаа ажил үйлчилгээг хуулийн дагуу гүйцэтгэж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль бусаар жонш олборлож байсан үйлдлийг таслан зогсоолоо
Хууль бусаар жонш олборлож байсан үйлдлийг таслан зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Хулд сумын “Түймэрт цагаан” гэх газраас хууль бусаар жонш олборлож байгаа мэдээллийн дагуу аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтсийн алба хаагч нар хамтран хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын үр дүнд Дундговь аймгийн харьяат иргэн Ө нь техник хэрэгсэл ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр жонш олборлож байсан үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар олборлосон 120 тонн жонш, ашигласан экскаваторыг улсын орлого болгосон байна. Иргэн Ө-г “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 7-р зүйл, 7.3 дахь хэсэг 66 дугаар зүйл дэх хэсэгт тус тус заасны дагуу 5.760.00 төгрөгөөр торгох захиргааны арга хэмжээг тооцож орлогыг орон нутгийн дансанд төвлөрүүлжээ.

Иргэд та бүхэн аливаа ажил үйлчилгээг хуулийн дагуу гүйцэтгэж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Хуваалцах