Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль бусаар хил нэвтрэхийг завдсан зөрчлийг илрүүлэв

Баримт бичгийн 29, хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн таван иргэн, боомтоор хууль бусаар хил нэвтрэхийг завдсан хоёр зөрчлийг илрүүлэн шийдвэрлэж ажилласан байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль бусаар хил нэвтрэхийг завдсан зөрчлийг илрүүлэв
Хууль бусаар хил нэвтрэхийг завдсан зөрчлийг илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Цагааннуур, Бичигт, Шивээхүрэн, Гашуунсухайт, Тэс, Бургастай, Ханх зэрэг олон улсын, хоёр талын байнгын болон улирлын ажиллагаатай 19 боомтоор гуравдугаар сарын 2-9-ний өдрүүдэд нийт 76 орны 58520 зорчигч, 23953 тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр шалган нэвтрүүлж, шуурхай үйлчилжээ.

Дээрх хугацаанд баримт бичгийн 29, хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн таван иргэн, боомтоор хууль бусаар хил нэвтрэхийг завдсан хоёр зөрчлийг илрүүлэн шийдвэрлэж ажилласан байна.

Хуваалцах