Хууль бусаар хөрөнгөжих хэргийг мөрдөх аргачлалд сургалаа
Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүдийг мөрдөн шалгах аргачлал, тэдгээрийг бусад гэмт хэргээс ялган зүйчлэх, энэ төрлийн гэмт хэргийн эсрэг олон улсын хууль тогтоомжийг хэрэг шийдвэрлэхэд хэрэглэх аргачлалын талаар сургалт явуулж, харилцан санал солилцжээ.
Мэдээллийн алба

Улсын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны төв, Ханнс-Зайдалын сан түүний Эрх зүйн боловсролын академитай хамтран Эрүүгийн эрх зүйн сургагч багш бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Эрүүгийн эрх зүйн чиглэлээр бэлтгэх прокурор сургагч багш нарын мэргэшүүлэх анхны сургалтаа явууллаа.
Сургалт хөтөлбөрийн дагуу Хүн худалдаалах, Мөнгө угаах, Хууль бусаар хөрөнгөжих, Байгаль хамгаалах журмын эсрэг, Соёлын өвийн эсрэг, Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүдийг мөрдөн шалгах аргачлал, тэдгээрийг бусад гэмт хэргээс ялган зүйчлэх, энэ төрлийн гэмт хэргийн эсрэг олон улсын хууль тогтоомжийг хэрэг шийдвэрлэхэд хэрэглэх аргачлалын талаар сургалт явуулж, харилцан санал солилцжээ.


















