Хууль бусаар мод бэлтгэгчдийг шалгажээ
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст гомдол гаргасны дагуу хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.
Мэдээллийн алба

Тус хамгаалалтын захиргааны эх сурвалж “Өнгөрсөн жилүүдэд манай хариуцсан бүсэд хууль бусаар мод бэлтгэх явдал маш их гарч байсныг бид УМБГ, Төв аймгийн Цагдаагийн газар, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэнтэй хамтран удаа дараа шалгасны дүнд гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулж, арга хэмжээ авсан" гэжээ.