Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль бусаар согтууруулах ундааны зүйл худалдан борлуулж байжээ

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх албанаас дараах сэрэмжлүүлэг мэдээллийг ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн хүргэж байна. Хууль бусаар согтууруулах ундааны зүй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль бусаар согтууруулах ундааны зүйл худалдан борлуулж байжээ
Хууль бусаар согтууруулах ундааны зүйл худалдан борлуулж байжээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх албанаас дараах сэрэмжлүүлэг мэдээллийг ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн хүргэж байна. Хууль бусаар согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан зөрчилд торгох шийтгэл оногдуулжээ.

Тодруулбал, Хууль бусаар хуурамч архи зараад байна гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Х” нэр бүхий хотхонд гар дээрээс хууль бусаар татварын акцгүй архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан зөрчлийг илрүүлэн торгох шийтгэл оногдууллаа. 2024 онд гар дээрээс архи согтууруулах ундаа худалдсан 227 иргэний хууль бус үйлдэлд торгох шийтгэл оногдуулжээ.

Сар шинийн баярын тэмдэглэлт өдрүүд болж буйтай холбогдуулан иргэд та бүхэн хууль бус тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болон иргэнээс татварын акцгүй баталгаат бус архи согтууруулах ундааны зүйл худалдан авахгүй байх, өөрийн болон бусдын эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаасанхааруулж байна.

Хуваалцах