Хууль бусаар тарвага агнаж, мод бэлтгэсэн зөрчлийг илрүүлж байна
Ажиллах хугацаанд эрхийн бичиггүйгээр мод тээвэрлэсэн 1 зөрчил, галт зэвсэг эзэмших гэрчилгээгүй 3 бууг хураан авч, хууль бусаар тарвага агнасан 5 зөрчлийг илрүүлж устгах ажлыг зохион байгуулсан байна.
Мэдээллийн алба

Булган аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй "Мод", "Тарвага" нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран Төлүүгийн даваа, Дондогийн булаг дээр үзлэг шалгалтыг зохион байгуулж ажиллажээ.