Хууль бусаар тарвага агнасан зөрчлийг илрүүлжээ
Мөн хууль бус ан хийхэд ашигласан зургаан бууг сумдын хэсгийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгсөн байна.
Мэдээллийн алба

Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд болон сумдын байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, хэсгийн төлөөлөгч нар хамтран хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг энэ сарын 1-10-нд тус аймгийн Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Батноров, Норовлин, Жаргалтхаан, Баян-Адарга, Хэрлэн сумын нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэжээ.
Энэ хяналт шалгалтаар 6 зөрчил илрүүлж, хууль бусаар агнасан 10 тарвагыг сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актаар хураан авчээ. Мөн хууль бус ан хийхэд ашигласан зургаан бууг сумдын хэсгийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгсөн байна.


















