Хууль бусаар өмчлөгдсөн зуслангийн газруудыг чөлөөлнө
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хууль бусаар өмчлөгдсөн зуслангийн газруудыг чөлөөлөх тухай асуудлыг авч хэлэлцлээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хууль бусаар өмчлөгдсөн зуслангийн газруудыг чөлөөлөх тухай асуудлыг авч хэлэлцлээ.
Тус хурлаар Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зуслангийн бүсэд тусгай ажлын хэсгийнхэн шалгалт хийсэн талаарх дүн шинжилгээг авч хэлэлцсэн аж. Шалгалтаар зуслангийн газрыг хууль бусаар эзэмшсэн тохиолдол Чингэлтэй дүүрэгт 2340, Сүхбаатарт 1090, Баянзүрхэд 450, Сонгинохайрханд 172 бүртгэгдсэнийг тогтоожээ.
Мөн Ойн болон усны сан газарт хууль зөрчин газар олгосон, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн байшин барилга барьсан, ойн орц, гарцыг хааж хашаа барих тохиолдол ихэссэн нь шалгалтаар илэрсэн байна.


















