Хууль, эрх зүйн үйлчилгээг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулав
Хууль, эрх зүйн үйлчилгээг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулав
Мэдээллийн алба

Шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах сургалтыг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулав.
Сургалтад 9 дүүрэг, нийслэлийн Засаг даргын харьяа хэрэгжүүлэгч агентлаг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийт 68 эрх зүйн мэргэжилтэн, удирдах ажилтан, нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагууд болон дүүргүүдийн худалдан авах ажиллагааны албадуудын үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилогдон ажиллаж байгаа нийт 95 албан хаагч хамрагдав.


















