Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна
Хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг.

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбоотойгоор хүн олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой.

Хуваалцах