Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль, эрхзүйн томоохон өөрчлөлт шинэчлэлтүүдийн талаар мэдээлэл өглөө

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймаг болон Тосонцэнгэл суманд ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль, эрхзүйн томоохон өөрчлөлт шинэчлэлтүүдийн талаар мэдээлэл өглөө
Хууль, эрхзүйн томоохон өөрчлөлт шинэчлэлтүүдийн талаар мэдээлэл өглөө. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймаг болон Тосонцэнгэл суманд ажиллалаа.

Ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газар болон Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийн, тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.

Мөн Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулахаас гадна алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг хангах хууль, эрхзүйн томоохон өөрчлөлт шинэчлэлтүүдийн талаар мэдээлэл өгч, үүрэг чиглэл өглөө.

Харин алба хаагчдад ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар танилцуулгыг хийсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах