Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэх хэргийн шүүх хурал хойшиллоо

Д.Отгонтуяа өмгөөлөгч Б.Балжидмаагаас татгалзаж өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэх хэргийн шүүх хурал хойшиллоо
Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэх хэргийн шүүх хурал хойшиллоо. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Отгонтуяад холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад: 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10:30 цагт шүүх хуралдааныг товлосон.

Харин шүүгдэгч Д.Отгонтуяа өмгөөлөгч Б.Балжидмаагаас татгалзаж өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09:00 цагт хүртэл хойшлуулсан гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийнЭрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнТамгын газраас мэдээллээ.

Хуваалцах