Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хэлэлцэхийг хойшлууллаа
Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан.
Мэдээллийн алба

Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан.
Гэсэн хэдий ч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, хууль сахиулах алба гэж юуг хэлэх, хууль сахиулагчийг чухам ямар хүрээнд явч үзэх, хууль батлагдсантай холбогдуулан төрийн захиргааны, төрийн тусгай хэчнээн албан хаагч төрийн үйлчилгээний албан хаагч болж өөрчлөгдөх вэ гэх мэтчилэн тооцож судлах нэлээд асуудал байгаа учир ажлын хэсэг дахин хуралдаж зарим тоо судалгааг нягтлах хэрэгтэй байна гэсэн горимын санал гаргасан юм.
Уг хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах санал олонхийн дэмжлэг авсан тул уг асуудлыг хэлэлцэхийг долоо хоногоор хойшлууллаа.


















