Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны хурал Хөвсгөл аймагт болно

Хууль сахиулахын их сургуулиас “Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний уулзалтыг Хөвсгөл аймагт тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны хурал Хөвсгөл аймагт болно
Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны хурал Хөвсгөл аймагт болно. Зураг: МҮОНРТ

Хууль сахиулахын их сургуулиас “Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний уулзалтыг Хөвсгөл аймагт тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтад Австрали, Унгар, ОХУ, БНСУ, БНТУ, Япон, ХБНГУ зэрэг 10 орчим улсын 70 гаруй эрдэмтэн судлаач оролцохоор болжээ.

Эдгээр улс орон байгалийн гамшгийн эрсдлийг бууруулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтээр тодорхой судалгаа шинжилгээ хийж, үр дүнд хүрсэн байдаг. Тиймээс тэдний арга туршлага бидэнд чухал байгааг судлаачид хэлж байна. Тухайлбал, байгаль цаг уурын асуудал гэдэг хил хязгаараар тусгаарлагддаггүй. Тиймээс олон улсын арга туршлагыг сайн судлахаас гадна төрийн зөв бодлого менежмент үгүйлэгдэж байгаа нь урьд урьдын уулзалтын үр дүнгээс тодорхой болжээ.

Хурлын үеэр хууль сахиулах салбарын сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагаа, оролцогч орнуудын эрх зүйн шинэчлэл, гэмт хэрэгтэй тэмцэх, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гамшгаас урьдчилан сэргийлэх болон аюулгүй байдлын чиглэлээр туршлага, мэдээлэл солилцох юм.

“Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Хөвсгөл аймгийн “Харуул занги” цогцолборт өнөөдөр, маргааш үргэлжилнэ.

Хуваалцах