Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хууль сахиулах салбар дахь авлигачидтай тэмцэнэ

БНХАУ-ын Дээд шүүхээс хууль сахиулах салбар дахь авлигын болон бусад төрлийн зөрчлийг илрүүлэх кампанит ажлыг явуулж эхэлсэн байна. Энэхүү кампанит ажлаа тэд 11 дүгээр сар хүртэл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль сахиулах салбар дахь авлигачидтай тэмцэнэ
Хууль сахиулах салбар дахь авлигачидтай тэмцэнэ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Дээд шүүхээс хууль сахиулах салбар дахь авлигын болон бусад төрлийн зөрчлийг илрүүлэх кампанит ажлыг явуулж эхэлсэн байна. Энэхүү кампанит ажлаа тэд 11 дүгээр сар хүртэл үргэлжлүүлж, иргэдийн шүүх засаглалд итгэх итгэлийг алдагдуулж буй авлигын хүчин зүйлсийг олж, илрүүлэхэд чиглүүлнэ гэж Дээд шүүхийн хууль сахиулах байгууллагын газрын орлогч дарга Ву Чаожун мэдэгдсэн.

Түүнчлэн тэрээр нийгэмд тулгамдаж буй онц ноцтой асуудлуудад анхаарал хандуулж, хууль сахиулах үйл ажиллагааг засан залруулж, хэв журманд оруулан, зөрчигчдөд хатуу шийтгэл оногдуулна гэж хэлсэн байна.

Дээд шүүх нь хууль сахиулах салбарын асуудлыг эмх цэгцэд оруулах урт хугацааны механизм боловсруулахаар ажиллаж байгаа гэнэ.

Хуваалцах