Хууль сахиулахын сэтгэл судлаачид зөвлөлдөнө
Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачид Хууль сахиулахын их сургууль дээр энэ сарын 6, 7-ны өдрүүдэд уулзалт зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачид Хууль сахиулахын их сургууль дээр энэ сарын 6, 7-ны өдрүүдэд уулзалт зохион байгуулах гэж байна. Тус сургалт зөвлөгөөнд Хууль зүйн яамны харьяа агентлагууд болох Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудын 80 гаруй сэтгэл судлаачид оролцох ажээ.
Тэд хууль сахиулах салбарт ажиллаж буй албан хаагчдад сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хөндөж хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох юм.


















