Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хууль тогтоогчид эмийн чанар, стандарт, үнийн асуудалд анхаарлаа хандуулж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль тогтоогчид эмийн чанар, стандарт, үнийн асуудалд анхаарлаа хандуулж байна
Хууль тогтоогчид эмийн чанар, стандарт, үнийн асуудалд анхаарлаа хандуулж байна. Зураг: МҮОНРТ

Хууль тогтоогчид эмийн чанар, стандарт, үнийн асуудалд анхаарлаа хандуулж байна. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр нь ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг тусгажээ.

Мөн эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур, эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдалд хүлээх хариуцлагыг нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж нэвтрүүлэхээр тусгажээ.

Эмийн жорыг заавар удирдамжид үндэслэн бичих, цахим жор хэрэглэх, эм хангамжийн байгууллага, эмч төлөөлөгч нарын эмийг зах зээлд таниулах, нэвтрүүлэх үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгохоор хуулийн төсөлд тусгасан байна. Төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Х.Булгантуяа нарын саналыг сонсгоё.

Mongolian National Radio · Хууль тогтоогчид эмийн чанар, стандарт, үнийн асуудалд анхаарлаа хандуулж байна

Иргэд эм гэж төөрөгдөн хэрэглэдэг эрүүлжүүлнэ, тураана, таргалуулна гэж хэт дөвийлгөсөн зар сурталчилгаатай бүтээгдэхүүний зохицуулалт ч энэ хуулиар сайжирна гэж салбарын сайд хэлж байна. Хуулийн төслийн хэлэлцүүлэг үдээс хойш үргэлжилнэ.

Хуваалцах