Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Хууль тогтоогчид орон нутагт ажиллаж байна

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Одонтуяа нар Хэнтий аймагт ажиллалаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль тогтоогчид орон нутагт ажиллаж байна
Хууль тогтоогчид орон нутагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын намрын чуулганы завсарлагаар хууль тогтоогчид орон нутаг ажиллаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Одонтуяа нар Хэнтий аймагт ажиллалаа. УИХ-ын намрын чуулганаар батлан гаргасан хууль тогтоомжийн талаар иргэд сонгогчдод тайлбарлан сурталчилж, тэдний санал бодлыг сонссон байна.

УИХ-ын гишүүд тус аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилтай танилцаж, шинэчлэн баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн талаар эмч ажилтнуудтай нээлттэй ярилцлага өрнүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа хаврын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн барьсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийн төслөө танилцуулж, хэлэлцүүлэг хийсэн байна.

Хуваалцах