Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хууль тогтоох хороо байгуулна

Тайландын цэрэг армийн удирдагч Прауз Чан Оча бүх улсын энхийг сахиулах хорооны удирдагчаар албан ёсоор ажиллахаар болжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль тогтоох хороо байгуулна
Хууль тогтоох хороо байгуулна. Зураг: МҮОНРТ

Тайландын цэрэг армийн удирдагч Прауз Чан Оча бүх улсын энхийг сахиулах хорооны удирдагчаар албан ёсоор ажиллахаар болжээ. Мөн өдөр энхийг сахиулах хорооны хэвлэлийн төлөөлөгч армийн талаас төрийн эргэлт гаргасан гурван шалтгааныг Тайландад суугаа олон орны элчин сайдын яамдад мэдэгдсэн байна.

Тайландын хуурай замын цэргийн Ерөнхий командлагч Прауз Чан Оча төрийн эргэлт хийхээ мэдэгдэж Энхийг хамгаалах хороо байгуулан, өөрөө уг хороог удирджээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэрээр тус улсын хааны зарлиг гарсны дараа телевизээр хэлсэн үгэндээ “Цаашдын төлөвлөгөөгөө танилцуулж, шилжилтийн үеийн үндсэн хууль болон хууль тогтоох хороо байгуулна” гэжээ.

Түлхүүр үг:тайланд
Хуваалцах