Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хууль тогтоомж боловсруулах яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг энэ сарын 27-29-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байгаа БНСУ-ын Хууль тогтоомж боловсруулах яамны Төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Им Сун Хаг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль тогтоомж боловсруулах яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Хууль тогтоомж боловсруулах яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг энэ сарын 27-29-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байгаа БНСУ-ын Хууль тогтоомж боловсруулах яамны Төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Им Сун Хаг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга хууль зүйн салбарт эрх зүйн шинэчлэлийг эрчимтэй эхлүүлж байгаа чухал цаг үед манай улсад зочилж буйд талархал илэрхийлээд, хамтран ажиллах зарим асуудлаар санал солилцов.

Энэ оны нэгдүгээр сард Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй Хууль зүйн яамны харьяа агентлагийн төлөөлөгчид БНСУ-д ажлын айлчлал хийж, Хууль тогтоомж боловсруулах яамны үйл ажиллагаатай танилцсан. Тиймээс эрх зүйн шинэчлэлийн хүрээнд тус яамны сайн туршлагаас хуваалцах, мөн хууль тогтоомжийн төсөл судалдаг аргачлалаас нь суралцах хүсэлтэй байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга уулзалтын үеэр онцлов.

БНСУ-ын Хууль тогтоомж боловсруулах яамны Төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Им Сун Хаг “Хуулийн төсөл боловсруулахад ард түмний саналыг авах хамгийн чухал гэдгийг дурдаад, мэргэжилтнүүдээ богино хэмжээний сургалтанд хамруулах, боловсон хүчний солилцоо хийж хамтран ажиллах боломжтой. Ирэх 10 дугаар сард БНСУ-д Азийн хуульчдын форум болно. Тэр үеэр санамж бичигт гарын үсэг зурж, өнөөдрийн ярьсан асуудлаа ажил хэрэг болгож болох юм гэв.

Түлхүүр үг:Хууль зүйн яам
Хуваалцах