Өнөөдөр Монголын таван бөх барилдана
Мэдээллийн алба

"Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий 55 кг-ын жинд Ц.Намуунцэцэг, өмнөх жил Азийн АШТ болон ДАШТ-д дараалан түрүүлсэн Хойд Солонгосын Ох Кён-Рёнтой барилдахаар сугалаа татлаа. Тэд энэ оны "Улаанбаатар опен" тэмцээнд оноолтоор таарч хүч сорьсон билээ.
Харин 59 кг-д Х.Болортуяа эхний тойрогт гоц мөргөж, Испани болон Нигерийн бөхчүүдийн ялсныг нь хүлээхээр болов.
Эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Зэнээмэдэр, ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга, Арменийн Вазген Теванянтай барилдана.
97 кг-д Т.Дэмчигдорж, Туркийн Алперен Токгозтой хүч сорино. Ялсныг нь шигшээ 16-д АНУ-ын тамирчин, олимпын наадмын алт, мөнгөн медальт, дэлхийн 4 удаагийн аварга Кайл Снайдер хүлээж байна.
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа 21:00 цагаас хүрэл медалийн төлөө барилдана.


















