ОУХМ Э. Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо
Мэдээллийн алба

"Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Э.Даваанасан, Киргызстаны Айпери Медет Кизы нар хүрэл медалийн төлөө хүч сорив.
Манай тамирчин, ДАШТ-ий хүрэл, хошой мөнгөн медальт хүчтэй өрсөлдөгчөө 4:1-ээр буулган авч, Монголын баг, тамирчдын медалийн салхийг хагаллаа.

ОУХМ Энх-Амарын Даваанасан "Белград-2023" ДАШТ-ий 72 кг-ын жинд мөнгөн медаль гардаж байсан бол энэ удаа 76 кг руу өгсөж наадаад хүрэл медаль дээр бууж байна.
Тэрбээр өнөө жил Азийн аварга болж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг дархаллаа.


















