Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль зүй, дотоод хэргийн салбар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр стратегитай болно

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл хуралдаж, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль зүй, дотоод хэргийн салбар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр стратегитай болно
Хууль зүй, дотоод хэргийн салбар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр стратегитай болно. Зураг: МҮОНРТ

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл хуралдаж, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.

Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн яамны болон харьяа агентлаг, байгууллагын газар, хэлтсийн удирдлагууд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүд зэрэг 29 гишүүн багтдаг.

Хуралдааны үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүдээс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр стратеги боловсруулах, төрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй хүргэх талаар тодорхой саналаа илэрхийлж төлөвлөгөөнд тусгалаа.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнтэй албан хаагчдын судалгааг олон улсын судалгааны жишигт нийцүүлэн гаргаж тус судалгаанд үндэслэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр боллоо.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам

Хуваалцах