Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль зүйн анхны нэвтэрхий толь бичиг хэвлэгдлээ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Монгол Улсад дагаж мөрдөж буй хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, сурталчлах ажлын хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль зүйн анхны нэвтэрхий толь бичиг хэвлэгдлээ
Хууль зүйн анхны нэвтэрхий толь бичиг хэвлэгдлээ. Зураг: МҮОНРТ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Монгол Улсад дагаж мөрдөж буй хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, сурталчлах ажлын хүрээнд “Монголын хууль зүйн нэвтэрхий толь бичиг”-ийг бүтээлгэх ажлыг санаачлан, анхны хэвлэлтийг нь нийтийн хүртээл болгосон байна.

Тус нэвтэрхий толь бичигт нийтийн (үндсэн хуулийн, захиргааны, санхүүгийн, эрүүгийн, экологийн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа) ба хувийн (иргэний, хөдөлмөрийн, гэр бүлийн), мөн олон улсын нийтийн ба хувийн гэх мэт бүх салбар эрх зүйн тайлбарууд багтжээ.

Түүнчлэн дэлхийн болон Монголынх төр, эрх зүйн онол, түү ба криминологи, шүүхийн шинжилгээ зэрэг хууль зүйн хэрэглээний (хавсарга) судлагдахууны нийт 2200 гаруй шинжлэх ухааны тайлбар өгүүллийг нийтэлжээ. Тус толь бичигт багтаасан ухагдахууны толгой нэр томьёог англи хэлнээ оноосон нь Монголын хууль тогтоомжийн нэр томьёог дэлхий нийтийн хууль зүйн нэр томьёотой жигдрүүлэх, зөв хөрвүүлэх, өвөрмөц онцлог байдлаа тусган илэрхийлэхэд чиглэгдсэн аж.

Хуваалцах