Хууль зүйн байнгын хороо ирэх намар цөөнгүй хуулийн төсөл хэлэлцүүлнэ
Хаврын ээлжит чуулган завсарлаад 10 гаруй хонож байна. Энэ чуулганаар бие даасан 20 хууль баталж, 60 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хаврын чуулганыг хааж
Мэдээллийн алба

Хаврын ээлжит чуулган завсарлаад 10 гаруй хонож байна. Энэ чуулганаар бие даасан 20 хууль баталж, 60 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хаврын чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ ээлжит бус чуулганыг хоёр ч удаа зарлан хуралдуулахаа мэдэгдсэн.
Гэхдээ хэдийд хуралдаж, ямар асуудлууд хэлэлцэх тов нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна. Чуулганы завсарлагаар хууль тогтоогчид хаврын чуулганаар батлан гаргасан хууль тогтоомжоо олон нийтэд тайлбарлан сурталчлах, зарим хуулийн хэрэгжилттэй танилцахаар төлөвлөж байна.
Мөн байнгын хороод ирэх намар хэлэлцэх хууль шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх бөгөөд Хууль зүйн байнгын хороо гэхэд ирэх намар цөөнгүй хуулийн төслийг хэлэлцүүлнэ. Энэ талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын ярианд анхаарлаа хандуулна уу.


















