Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна
Хуваарь ёсоор тус байнгын хороо өчигдөр хуралдах ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хоёр удаа хойшлоод байсан хуралдаан ийнхүү эхлэв.
Мэдээллийн алба

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхлээд байна. Хуваарь ёсоор тус байнгын хороо өчигдөр хуралдах ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хоёр удаа хойшлоод байсан хуралдаан ийнхүү эхлэв. Гэвч сэтгүүлчдийг нэвтрүүлээгүй нь хэвлэл, мэдээллийнхний бухимдлыг төрүүллээ.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг зэрэг нийт долоон хуулийн төслийг хэлэлцэх юм байна.


















