Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хууль зүйн байнгын хороо МАН-ын бүлгийн шийдвэрийг дэмжлээ

УИХ-ыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 19 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж байнгын хорооны даргад нэр дэвшигчийн талаар танилцуулсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль зүйн байнгын хороо МАН-ын бүлгийн шийдвэрийг дэмжлээ
Хууль зүйн байнгын хороо МАН-ын бүлгийн шийдвэрийг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр орой 19 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж байнгын хорооны даргад нэр дэвшигчийн талаар танилцуулсан юм. УИХ дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн нэрийг дэвшүүлэв. МАН-ын бүлгийн шийдвэртэй холбогдуулан хуралдаан даргалагч болон нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн гараагүй.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа санал хураалгахад хуралдаанд оролцсон 12 гишүүн байнгын хорооны даргад нэр дэвшигчийг санал нэгтэйгээр дэмжлээ. Хуралдааны эцэст УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж байнгын хорооны даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдэд ажлын амжилт хүслээ.

Хуваалцах