Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хууль зүйн байнгын хорооны дарга сонгох асуудлыг хэлэлцэнэ

Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн даваа гаригт Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг дэвшүүлсэн бол өнгөрсөн пүрэв гаригт хуралдсан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын гишүүн Ж.Батзанданг тус тус дэвшүүлсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль зүйн байнгын хорооны дарга сонгох асуудлыг хэлэлцэнэ
Хууль зүйн байнгын хорооны дарга сонгох асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Ардчилсан намын бүлгийн үдээс өмнөх хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудал буюу Налайх дүүрэгт өнгөрсөн амралтын өдөр болсон автын ослын талаар мэдээлэл хийлээ.

Харин үдээс хойшхи хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлыг хэлэлцэнэ.

Үүнд Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал багтаж байна.

Энэ албанд Д.Ганбат, Ж.Батзандан нарын нэр дэвшээд байгаа. Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн даваа гаригт Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг дэвшүүлсэн бол өнгөрсөн пүрэв гаригт хуралдсан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын гишүүн Ж.Батзанданг тус тус дэвшүүлсэн юм.

Үүнтэй холбогдуулан АН-ын бүлэг завсарлага авсан бөгөөд өнөөдөр эцэслэн хэлэлцэнэ.

Хуваалцах