Хууль зүйн сайд Х.Тэмүүжин элчин сайд М.Малербыг хүлээн авч уулзлаа
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Бельгийн Вант улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мишэль Малербыг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Бельгийн Вант улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мишэль Малербыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд Х.Тэмүүжин Элчин сайд М.Малерб Итгэмжлэх жуух бичгээ барьсанд баяр хүргэж Монгол Улсын эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулав. Монгол-Бельгийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг талууд тэмдэглээд цаашид эрх зүйн шинэчлэл, хууль зүйн салбарт хамтран ажиллах боломж бололцоог багагүй байгааг Элчин сайд М.Малерб онцлож, тус салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.


















