Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран ажиллахаар боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн туслалцааны төв хамтран ажиллахаар боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран ажиллахаар боллоо
Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран ажиллахаар боллоо. Зураг: МҮОНРТ

Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн туслалцааны төв хамтран ажиллахаар боллоо. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Хоёр тал хамтран ажилласнаар шүүхийн тамгын газрын байранд улсын өмгөөлөгч ажиллан иргэдэд эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл, туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх боломж бүрдэх аж.

Хууль зүйн туслалцааны төвтэй хэрхэн хамтран ажиллах талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Шүүхээр үйлчлүүлж буй иргэд эрх зүйн анхан шатны мэдээлэл авах боломжийг нээх үүднээс тус байгууллагатай хамтран ажиллахаар боллоо. Эхний ээлжинд нийслэлийн зарим шүүхийн байранд Хууль зүйн туслалцааны төвийн ажилтан ажиллаж жирийн иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх боломжийг хангана. Алсдаа бүх шүүхэд ийм бололцоог хангана. Үүнээс гадна Хууль зүйн туслалцааны төвийн байруудад шүүхийн тухай мэдээлэл өгөх чиглэлээр хамтран ажиллана” гэсэн юм гэж Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах