Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс сургалт зохион байгуулна
Энэ сарын 14-15-ны өдрүүдэд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн асуудлаар сургалт зохион байгуулах гэж байна. Сургалтыг Сургалтыг профессор Филип Жемес, Токиогийн их сургуулийн профессор Нацушита Мицуо, профессор Тангучи нарын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хуу
Мэдээллийн алба

Энэ сарын 14-15-ны өдрүүдэд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн асуудлаар сургалт зохион байгуулна. Сургалтыг профессор Филип Жемес, Токиогийн их сургуулийн профессор Нацушита Мицуо, профессор Тангучи нарын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль зүйн мэргэжилтнүүд удирдан явуулна.
Сургалтын хөтөлбөрт дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн асуудлууд, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хөгжлийн өнөөгийн хандлага, эдийн засгийн болон хууль зүйн үр дагаврууд, олон улсын хөрөнгө оруулалтын эрхзүйн зохицуулалт зэрэг олон улсын эрхзүйн асуудлууд оржээ.


















