Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хуульч” уран сайхны кино энэ сарын 7-нд нээлтээ хийнэ

“Заяа энд Золоо” хуулийн фирм санаачилж, “Морьтон” энтертайнментын бүтээсэн “Хуульч” монголын уран сайхны кино энэ сарын 7-нд нээлтээ хийхээр болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хуульч” уран сайхны кино энэ сарын 7-нд нээлтээ хийнэ
“Хуульч” уран сайхны кино энэ сарын 7-нд нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

“Заяа энд Золоо” хуулийн фирм санаачилж, “Морьтон” энтертайнментын бүтээсэн “Хуульч” монголын уран сайхны кино энэ сарын 7-нд нээлтээ хийхээр болжээ. Монголын кино урлагт хуулийн мэргэжлийн байгууллагууд анх удаа хамтран ажиллаж, продюсер, зөвлөхөөр ажилласан хуульчийн ёс зүй, үнэт зүйлийг нийгэмд таниулахад чиглэсэн уг бүрэн хэмжээний уран сайхны киног А.Мөнхтулга зохиолыг нь бичиж, найруулсан бол ерөнхий продюсероор Г.Батзаяа, Э.Золжаргал, ерөнхий зураглаачаар Б.Хатансайхан, ерөнхий зураачаар Б.Баярбат ажиллажээ.

Түүнчлэн “Хуульч” киноны гол дүрд гавьяат жүжигчин У.Батбаатар, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Мөнхтөр, Н.Мөнхсоёл, туслах болон бусад дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогт, М.Дорждагва, Б.Эрдэнэцэцэг, Б.Батмэнд нар тогложээ.

Хуваалцах