Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгчөөр Д.Батсүх сонгогдлоо

Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилсэн хуульчдын анхдугаар их хурлаас Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгчөөр Д.Батсүх сонгогдлоо.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгчөөр Д.Батсүх сонгогдлоо
Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгчөөр Д.Батсүх сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилсэн хуульчдын анхдугаар их хурлаас Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгчөөр Д.Батсүх сонгогдлоо. Тэрбээр санал өгсөн төлөөлөгчдийн 51.05 хувийн дэмжлэгийг авч энэхүү хариуцлагатай албан тушаалд томилогдсон юм. ХЗЯ-ны БХЗГ-ын дарга О.Алтангэрэл түүнтэй хүчтэй өрсөлдөж, хоёр дахь шатны сонгуульд 48.95 хувийн саналаар удаалсан юм. Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг хоёр жил хаших бөгөөд, улиран сонгогдохгүй байх хуулийн зохицуулалттай юм.

Хуульчдын анхдугаар их хурлын төлөөлөгчид хоёр өдрийн турш холбооны дүрэм болон мэргэжлийн дүрмээ хэлэлцэн баталж, анхны ерөнхийлөгчөө сонгосон бол маргааш холбооны татварын хэмжээгээ тогтооно.

Түлхүүр үг:Хуульчдийн Их хурал
Хуваалцах