Хуульчид их хурлаа 9 дүгээр сарын 5-нд хийнэ
Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд олон ажил хийгдэж байгаагийн нэг нь Хуульчдын холбоог байгуулах явдал юм. Өөрөөр хэлбэл олон нийтийн дунд хуульчдыг хариуцлагтай, ил тод, шударга, түргэн шуурхай, торгон мэдрэмжтэй байхыг байнга шаардсаар байгаа билээ.
Мэдээллийн алба

Тиймээс өнгөрсөн хавар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг дөрөвдүгээр сарын 15-аас мөрдөж эхэлсэн. Тэр ч утгаараа 2013 оны арваннэгдүгээр сараас өмнө Хуульчдын холбоог жинхэнэ утгаар эмхлэн байгуулахаар Хууль зүйн яам ажиллаж байна.
Түүнчлэн Хуульчдын холбоо байгуулагдахтай холбогдуулан ирэх есдүгээр сарын 5-нд Хуульчдын их хурлыг хийх юм. Их хурлаар холбооны дүрэм, журам болоод хуульчдад оногдуулах хариуцлагын механизм, зүйл заалтуудаа тодорхой болгож авах гэнэ.
Монголын хэмжээнд 5000 орчим хуульчид байдаг бөгөөд Хуульчдын их хуралд 500 төлөөлөгчийг онлайн орчинд хамгийн их санал авснаар нь төлөөлөгчөөр сонгох аж. Гэхдээ хуулийн дагуу нийт төлөөлөгчдийн 40 хувийг өмгөөлөгч, 20 хувь нь прокурор, 20 хувь нь шүүгч, 20 хувь нь бусад хуульчид байхаар их хурал зохион байгуулагчид ажиллаж байна.
Хуульчдын холбоо байгуулагдсанаар төрийн зарим нэг ажил үйлчилгээг тус холбоонд шилжүүлэх юм.